Эхлэл дэлхий Гүржид банкинд барьцаалагдсан 43 хүнийг суллажээ

Гүржид банкинд барьцаалагдсан 43 хүнийг суллажээ

Гүржийн Зугдиди хот дахь “Гүржийн банк”-ны салбарт зэвсэглэсэн үл таних эрэгтэйн барьцаалж байсан 43 хүнийг сулласан тухай тус улсын Дотоод явдлын яамнаас мэдээлжээ.

Зэвсэглэсэн этгээд Зугдидийн Звиад Гамсахурдиагийн өргөн чөлөө дахь “Гүржийн банк”-инд өчигдөр орон нутгийн цагаар 14:21-т нэвтрэн орж, тэнд байсан албан хаагчид, үйлчлүүлэгчдийг барьцаалжээ. Тэрээр их хэмжээний мөнгө нэхэн барилгаас аюулгүй гарах боломж бүрдүүлэхийг шаардсан аж.

Гүржийн тусгай албаныхан гэмт этгээдийг баривчлан барьцаалагчдыг сулласан байна. Тусгай ажиллагааны үеэр барьцаанд байсан нэг ч хүн өртөж гэмтээгүй ажээ.

Б.Төгсөө

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here