Перугийн парламент тус улсын Ерөнхийлөгч Мартин Вискарруг авлигын хэрэгт буруутган огцруулсан тухай “АР” агентлаг мэдээллээ.
Перугийн парламентын 130 гишүүний 105 нь түүнийг огцруулахын төлөө саналаа өгчээ. Ерөнхийлөгчийн үүргийг парламентын дарга Мануэл Мерино де Лама гүйцэтгэхээр болсон байна.
Мартин Вискарруг нэгэн дэд бүтцийн байгууламж барих гэрээг байгуулахдаа 630 мянга орчим ам.доллартай тэнцэх авлига авсан хэмээн буруутгасан aч тэрээр үүнийг зохиомол хэрэг хэмээн эрс эсэргүүцэж байгаа ажээ.
Б.Төгсөө