Эхлэл нийгэм Хоёр хоногт 14 хүнээс COVID-19 илэрчээ

Хоёр хоногт 14 хүнээс COVID-19 илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл өглөө. Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 993 хүнд шинжилгээ хийхэд 14  хүнээс  ковид-19  илэрсэн байна. Монгол Улсад нийт батлагдсан 378 тохиолдлоос 312 нь эдгээд байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 64 хүн эмчлүүлж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ “Нөхцөл байдал хүндэрч байна. Хиагт болон хил залгаа бүс нутаг эрсдэлтэй байна. Өдөр бүр хойд хилээр нэвтэрч буй тээврийн жолооч нараас ковид-19 илэрч байна. Энэ нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Ойрын хавьтлын 24 хүний шинжилгээг авч тусгаарласан. Эхний хариу удахгүй гарна” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here