“Номин”-гийн Ш.Баярсайхан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбаттай муудалцаж, долоон жилийн ялтай шоронд хийчихээд байгаа. Уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2020.11.10/ болох байсан ч “Номин”-гийн Ш.Баярсайхан шүүхэд хүсэлт гаргаж, шүүх хурлын 14 хоногоор хойшлуулжээ.
Тэрээр гурван өмгөөлөгчөөсөө татгалзаж, хоёр өмгөөлөгч шинээр авч байгаа юм байна. Шүүх энэ хүсэлтийг нь хангаж шийдвэрлэсэн байна. Гэхдээ 21 биш 14 хоногоор шүүх хурлыг хойшлуулсан байна.
Эх сурвалж: www.aguulga.mn