Өнгөрсөн тавдугаар сард болсон үзүүлэх сургалтын үеэрх зургийг ашиглав Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаар арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас эхлэн тав хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжүүлэхээр боллоо. Энэхүү шийдвэрийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.1.3, 11.3.3-т зааснаар улсын хэмжээнд, эсхүл нийслэл болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт Улсын Онцгой комиссын даргын саналыг үндэслэн Засгийн газар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ гэж заасны дагуу гаргасан.
Тус хуульд Гамшгаас хамгаалах бэлэн байдал нь өдөр тутмын бэлэн байдал; өндөржүүлсэн бэлэн байдал; бүх нийтийн бэлэн байдал гэсэн зэрэгтэй байхаар заасан. Коронавирусийн халдварын эрсдлээс сэргийлэх зорилгоор бид өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжээд байсан бол ийнхүү бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт тав хоногийн хугацаанд шилжиж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.3, 10.4-т заасан арга хэмжээг бүхэлд нь хэрэгжүүлэхээр тусгажээ.