Цар тахал эхэлснээс хойш дэлхийд өнгөрсөн долоо хоногт хамгийн олон буюу 4 060 891 коронавирусаар халдварласан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.
Мөн хугацаанд аюултай вирусын улмаас нас барагсдын тоо үлэмж нэмэгдэн 67 221-д хүрчээ.
Хэдий тийм ч цар тахлын даяар тархалт удаашрах шинж тэмдэг ажиглагдаж эхэлснийг ДЭМБ онцолсон байна. Энэ үйл явц нэн ялангуяа Европ, Зүүн Өмнөд Азид аажмаар эхэлжээ. Харин Хойд болон Өмнөд Америкт шинээр халдварлагсдын болон нас барагсдын тоо ойрын үед төдийлөн буурахгүй байх төлөвтэй.
Б.Төгсөө