Эхлэл нийгэм Шинээр 7 хүнээс халдвар илэрлээ

Шинээр 7 хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арванхоёрдугаар сарын 02-ны өдөр нийтдээ  16599  хүнд PCR шинжилгээ хийхэд халдвар авсан ойрын хавьтлын долоон хүний шинжилгээнд Covid-19 илэрсэн. Улаанбаатар хотод нэг тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 500 гаруйд нь хавьтлын шинжилгээ, 16 мянган оршин суугчид Улаанбаатараас гадагшаа явж байгаа иргэдэд шинжилгээ хийхэд Covid-19-ийн халдвар илрээгүй. Харин хавьтлын долоон хүний  шинжилгээнд Covid-19 илэрсэн. Улаанбаатар хотод нэг  тохиолдол бүртгэгдсэн. Ойрын хавьтлын тусгаарлалтад байсан иргэний гуравдахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Улаанбаатарт нийт халдвар авсан нь батлагдсан тохиолдол 91 болж байна.

Сэлэнгэ аймагт шинээр зургаан тохиолдол бүртгэгдсэн. Нэг гэр бүлийн таван хүн, нэг хүн нь ажиглалт тусгаарлалтын байранд байсан давтан шинжилгээгээр илэрсэн. Сэлэнгэ аймагт нийт батлагдсан тохиолдол 189 болсон. Орхон, Говьсүмбэр, Дархан, Архангай, Дорноговь аймгуудад сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдээгүй. Орхон-24, Говьсүмбэр-4, Архангай-3, Дархан-Уул-44, Дорноговь-21 тохиолдол бүртгэгдсэн. Архангай аймагт ойрын болон хоёрдогч хавьтлуудын шинжилгээг 100 хувь хийж дууссан. Ихтамир, Батцэнгэл сумуудад илрүүлэг, тандалт судалгаа хийх ажил үргэлжилж байна.

Халдвар бүртгэгдсэн зургаан аймаг болон нийслэлд хавьтлыг дахин илрүүлэх, хавьтлуудын давтан шинжилгээг хийх, мөрдөх, тандах ажлууд явагдаж байна. Улсын хэмжээнд нийт кластер өвчлөлийн батлагдсан тохиолдол 376 болсон. ХӨСҮТ-д эмчлүүлж байсан долоон хүн эдгэрч дараагийн ажиглалтын сувирлалд шилжсэн. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 819, үүнээс эдгэрсэн нь 365, ажиглалтад 42, гэрийн ажиглалтад нэг, ажиглалт тандалтын хугацаа дууссан 322 хүн байна. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийтдээ 445 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал нь маш хүнд гурав, хүнд тав, хүндэвтэр 77, хөнгөн 360 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 245 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь маш хүнд нэг, хүнд гурав, хүндэвтэр 24, хөнгөн 217 хүн байна.

Цэргийн төв эмнэлэгт 200 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд хоёр хүний нэг нь нэлээд хүндэвтэр байна. Хүндэвтэр 53, хөнгөн хүн 143 байна. Халдвар авсан хүмүүст илэрсэн гол шинж нь хуурай ханиалгах, хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах шинж тэмдэг 12-19 хувьд нь илэрч байна. Булчин, үе мөч өвдөх, ядрах, дотор муухайрах шинж 4-10 хувьд, 0-2 хувьд суулгах, хамраас цус гарах, амьсгаадах, цээж, хавиргаар өвдөх, нүд улайх шинж тэмдэг илэрч байна. 0-9 насны хүүхэд 47, 55 наснаас дээш 50, өндөр настан хүмүүс мөн эмчлэгдэж байна” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here