2008 оны 7 сарын 1. Монголчуудын хар өдөр. Гэхдээ тэр өдрийг түүх юу гэж үзэх вэ. Энэ өнөөдрийг хүртэл эргэлзээтэй. Олон тайлбартай. Улс төрийн чиг баримжаа, нам эвслээрээ өөр өөр байр суурийг илэрхийлдэг. Тухайлбал Д.Дорлигжав Хууль зүйн сайд байхдаа 2015 оны 2 сарын 6-нд Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож үг хэлэхдээ “Гудамжныхаа зодооныг дийлэхээ байгаад байнгын арми авчирч жагсаадаг улс орон дэлхий дээр байхгүй. 2008 оны 7 сарын 1-нд ийм юм болсон” гэж байв.