Эхлэл дэлхий Домогт дуучин Боб Дилан бүх дууны зохиогчийн эрхээ “Universal music” компанид худалджээ

Домогт дуучин Боб Дилан бүх дууны зохиогчийн эрхээ “Universal music” компанид худалджээ

АНУ-ын домогт дуучин Боб Дилан 60 шахам жилд бичсэн 600 гаруй бүх дууныхаа эрхийг дуу бичлэгийн дэлхийн хамгийн том “Universal Music” компанид худалджээ.

Тус компанийн тэргүүн Лусиан Грэнж мэдэгдэхдээ, “Манай компани тухайн үеийн соёл урлагт асар их нөлөө үзүүлсэн 1962 оны “Blowin’ in the Wind”-ээс энэ оны “Murder Most Foul” дуу хүртэл Боб Диланы аугаа их өвийг шилжүүлэн авч олон арав, зуун жил түгээн дэлгэрүүлэх эрхтэй боллоо” гэжээ.

Боб Дилан 2008 онд Пулицерийн шагнал, 2012 онд АНУ-ын дээд шагнал буюу Ерөнхийлөгчийн Эрх чөлөөний медаль, 2016 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн билээ.

Б.Төгсөө

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here