Засгийн газар өнөөдөр /2020.12.13/ олон нийтэд таатай дориухан зоригтой шийдвэр гаргаснаа танилцууллаа.
Үүнд зарцуулагдах 650 орчим тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс “дааж” байгаа юм байна.
Тиймээс сэтгүүлчид Оюутолгойн үр ашгийг Эрдэнэт шиг хүртэх цаг болсон эсэх, мөн боломжтой үгүйг ЗГХЭГ-ын дарга Д.Оюун-Эрдэнээс асуув.
Үүнд тэрээр “Цаашид Оюутолгойн ордын үр ашгийг ч монголчууд “Эрдэнэт” шиг хүртдэг байх ёстой. Хөрөнгө оруулагч талд Монгол Улс бууж өгч, найр тавьж, аргадаж ирсэн үе бий. Одоо цаашдаа тэгэхгүй. Оюутолгой ордын далд уурхайн гэрээ Монголд ашиггүй хийгдсэн гэдэг нь тодорхой болсон. Үүнийг засаж залруулахаар Засгийн газар хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна. “Рио Тинто” руу Оюутолгойн ордыг харилцан ашигтай ашиглах тухай тодорхой саналуудаа хүргүүлээд байна. Оюутолгойн Монголын талын ТУЗ-ийн гишүүдийг өөрчилсөн. Арбитрын шатанд ч асуудлууд бий. Дубайн гэрээг цуцлах, Тавантолгойн цахилгаан станцыг барьж Оюутолгойн эрчим хүчний эх үүсвэрийг Монголоос хангадаг болох, Канадад төлж байгаатай адил түвшинд Монгол Улсад татвар төлдөг байх, Монгол Улсад төлөх ёстой 155 сая долларыг эхний ээлжинд төлүүлэх зэрэг асуудлаар “Рио Тинто”-тай арбитрын маргаан үүсгээд Засгийн газар ажиллаж байна” гэж хариуллаа.
Эх сурвалж: aguulga.mn