Эхлэл нийгэм Цахилгааны хэрэглээ Нисэх, Яармагийн чиглэлд хамгийн өндөр буюу 54 хувиар өсчээ

Цахилгааны хэрэглээ Нисэх, Яармагийн чиглэлд хамгийн өндөр буюу 54 хувиар өсчээ

Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усны үнийг 2021 оны долдугаар сарын 1-ний хүртэл тэглэх шийдвэр гаргасан. Өнгөрсөн хоногт цахилгааны хэрэглээ Нисэх, Яармагийн чиглэлд хамгийн их буюу 54 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Цахилгааны хэрэглээний өсөлт:

– Нисэх, Яармагийн чиглэлд 54 хувь

– Зуслангийн чиглэлд 31 хувь

– Орбит, Толгойт, Их наран чиглэлд 21 хувь

– Улаанхуаран, Амгалан чиглэлд 19 хувь

– Дэнжийн мянга, Хайлааст, Долоон буудал чиглэлд 16 хувь

– Дарь эх, Ганц худаг, 1, 3, 4-р хорооллын чиглэлд 9 хувь

Монгол  Улс өвлийн оргил ачааллын үед нэг өдөрт 1300 мВт цахилгаан хэрэглэдэг. Үүний 200 мВт-ыг ОХУ-аас авдаг байна.

Эх сурвалж:www.polit.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here