Эхлэл нийгэм Өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээтэй төлбөрийг төр даана

Өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээтэй төлбөрийг төр даана

Засгийн газрын хуралдаанаар иргэд, аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг тэглэх тогтоолтой холбогдох журмыг баталлаа. Ингэхдээ өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй адил төлбөрийг төр хариуцаж үлдэгдэл төлбөрийг иргэд төлөхөөр болсон юм. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Тавинбэх “Цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг даван туулахад иргэд, ААН-д дэмжлэг үзүүлэхээр цахилгаан, эрчим хүч, ус, дулаан, ус тогны мөнгийг төрөөс даахаар болсон. Үүнтэй холбоотой журам гаргалаа. Цахилгаан эрчим хүч, уурын төлбөрийг тэглэхтэй холбоотой энэ хугацаанд өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан дулаантай тэнцэх төлбөрийг төр дааж, зөрүүг иргэд өөрсдөө төлөхөөр боллоо. Айл өрхүүдийн хувьд 678 мянган өрх энэ хөнгөлөлтөд хамаарна. Бид тогтоол гарах үед эрсдэлийг тооцож байсан ч хэрэглээг ийм их хэмжээгээр нэмэгдэнэ гэж бодоогүй. Хэрэглээ 2-3 дахин нэмэгдсэн. Нэмэгдсэн хэрэглээний 96 хувь нь ахуйн хэрэглээ, тэр дундаа гэр хороололд байна. Харин орон сууц болон аж ахуйн нэгжийн хэрэглээний өсөлт 6-7 хувийн өсөлттэй байна. Хэрэглээ өсөж байгаа амины орон сууцны нэг хэсэг Нүхтэд гарч байна. Энэ байршилд 2 дахин нэмэгдсэн. Иргэд ашиглахгүй байгаа байшингаа хүртэл халааж, зохисгүй хэрэглээ бий болгож байна. Харин шинэ хэрэглэгчийн хувьд хэрэглээг тооцдог аргачлалын дагуу тооцох тул хүндрэл гарахгүй гэж тооцож байна” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here