Эхлэл нийгэм Улаанбаатар хотоос нэмж 5 хүнээс халдвар илэрлээ

Улаанбаатар хотоос нэмж 5 хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр нийт 10599  хүнд шинжилгээ хийсэн. Үүнд,  таван хүнд Covid-19 илэрсэн. Бүгд Улаанбаатар хотоос илэрсэн. Гурван хүн нь халдвар авсан иргэдийн ойрын хавьтагч нар байсан. Хоёр хүн нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үедээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарч байсан. Тэгэхээр халдварын нууц үедээ эмнэлэгт хэвтсэн байна. Бид ойрын хавьтал болох 69 хүнийг тогтоож, тусгаарласан. Нийт 171 хүнд урьдчилсан PCR шинжилгээг хийсэн. Мөн хоёрдогч хавьтал болох 200 орчим хүнд шинжилгээг хийнэ. Covid-19-ийн халдвар энд тэндээс алаг цоог хэлбэрээр гарах магадлалтай байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн халдварын 923 тохиолдол батлагдсанаас дотоодын халдвар 470 болж байна. Үүнээс эдгэрсэн 384 хүн байна. Улаанбаатар хотод нийт Covid-19-ийн 145 болж Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Говьсүмбэр, Архангай аймгуудад сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 530 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлуудаас биеийн байдал нь маш хүнд нэг, хүнд гурав, хүндэвтэр 35 хүн, хөнгөн 437 хүн байна” хэмээлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here