Эхлэл улс төр Н.Алтанхуяг: Н.ГАНБОЛДЫН ОРЛОГЧООР Б.ХУРЦЫГ ТАВЬСАН ЧИНЬ АМЬДРАЛ ДЭЭР Б.ХУРЦ НЬ ДАРГА БОЛСОН

Н.Алтанхуяг: Н.ГАНБОЛДЫН ОРЛОГЧООР Б.ХУРЦЫГ ТАВЬСАН ЧИНЬ АМЬДРАЛ ДЭЭР Б.ХУРЦ НЬ ДАРГА БОЛСОН

Хууль зүйн байнгын хорооны 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар  “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл. Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл. Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Энэ хуралдаан дээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Улсын Их Хурлаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг хамт оруулаад явуулдаг. Тэрэн дээр хоорондоо тохироо хийдэг. Дарга нь чинийх шүү, орлогч нь минийх шүү гэдэг. Энийг бас нэг мөр болгох гэж байгаа нь буруу биш байж магадгүй шүү. Гэхдээ хууль дээр та нар нэг юм үзээрэй. Хууль дээр чинь Тагнуулын дэд даргын гүйцэтгэх үүрэг, Авлигатай тэмцэх газрын дэд даргын гүйцэтгэх үүрэг гээд гүйцэтгэх ажилтай холбоотой их олон үүргүүдийг бүр хуулиар өгчихсөн. Би нэг хэсэг гайхдаг л байсан юм. Тэгэхээр энэ бас муу санаа биш байх.  Ер нь бид нар байгууллагыг хоёр, гурван толгойтой болгодог байхгүй юу. Одоо нэг толгойтой болно гэдэг бол зөв. Тэгээд тэр толгой нь хариуцлагаа хүлээж сурах хэрэгтэй. Одоо Авлигатай тэмцэх газар дээр ч гэсэн даргыг нь тэр нөхөр тавьсан юм гэнэ, орлогчийг нь тэр нөхөр тавьчихсан юм гэнэ гээд би сонсоод байна. Ийм байж болохгүй л дээ. Өмнө нь ч тийм байсан юм, манайх. Ганболд гэдэг нөхрийг даргаар нь тавиад, Хурц гэдэг нөхрийг орлогчоор нь тавилаа гэсэн чинь, амьдрал дээрээ Хурц нь дарга ч юм шиг байсан. Тэгэхээр энэ бол бас муугүй санаа байж мэднэ шүү” гэж ярив.

Эх сурвалж: aguulga.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here