COVID19 улсаар нэг тарж, УИХ-ын 62-ын бүлгийн олонхи нь шинэ Засгийн газарт сайд болохоор гүйлдэж байна. Тэд У.Хүрэлсүх огцорсон 21-ний шөнөөс хойш унталгүй хөөцөлдөж байна. Шинэ хуучин, эр эмгүй зүтгэж буй ажээ. Харамсалтай нь сайдын суудал арав гаруйхан, сайд болох санаа жар гаруй болоод байна. Хамгийн гоё нь мань 62-ынхон дунд өөрийгөө голж, өртгөө мэддэг нь алга гэнэ. Орондоо унах завгүй олзлолдон тэмцэлдэж, өөрийгөө магтуулж, өрсөлдөгчөө муулуулаад сүйд… Засгийн газар нь түргэн эмхэрч, тэднийг амраагаасай!!!
Эх сурвалж: aguulga.mn