Эхлэл нийгэм Өнөөдөр Дэлхийн радиогийн өдөр  

Өнөөдөр Дэлхийн радиогийн өдөр  

НҮБ-ын радио байгуулагдсан өдрийг тохиолдуулан Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэдэг болсоор өнөө жил арав дахь жилдээ тэмдэглэж байна. Шинэ дэлхий, шинэ радио гэсэн нэрийн дор хувьсал, инноваци, харилцаа холбоо гэсэн дэд сэдвүүдийг онцолж байна.  ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Уянга “ Радио алслагдсан орон нутгийн иргэдэд хүрч ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Ялангуяа,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, залуучууд, нийгмийн бүлгийн хүмүүсийн санаа бодлыг сонсож, тэр хүмүүст хүрч үйлчилдэг платформ байгаа.  Цар тахлын үед Юнеско Дэлхийн радиогийн өдрийн 10 жилийн ойгоор  гишүүн орнууддаа арга хэмжээ зохион байгуулахыг уриалж байгаа.  Хувьсал: Радио үүсээд 110-аад жил болсон. Зууны турш дахь үйл явлуудыг радиогоор сонсож, санал бодлоо хуваалцаж байгаа. Хувьслын явцад зуун жилийн түүхийг бүтээсэн гэж үзэж байгаа. Хоёрдугаарт. Харилцаа холбоо гэдгийн тухайд цар тахлын үщд радио станцуудаар дамжуулан худал мэпээлэлтэй тэмцэх, эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөө өгөх,  зарим улсад боловсролын байгууллагууд хаагдсан үед сургалт явуудах хэрэгслээр ашиглаж байна. Байгалийн гамшиг, нийгэм эдийн засгийн хямралын үед биднийг холбох гүүр нь болж байгаа. Инновацийн тухайд бол цаг хугацаа өнгөрөх тусам технологийн шинэ дэвшил гарч радио үүнтэй хамт хувьсан өөрчлөгдөж байна. Радио дүрстэй мэдээлэл бэлтгэж, залуус подкаст сонсож байна.  Технологийн инноваци радиотой хамт хөгжиж ирснийг онцолж байна гэж хэллээ.

Дашрамд дурдахад Юнескогийн дэмжлэгтйэгээр Монгол улсад хүйн хэвлэл мэдээлэл тэр дундаа коммунити радио буюу хүйн радио үйл ажиллагаа явуулсаар есөн жил болж байгаа аж.  Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн 9 суманд иргэдийн санаачлага, оролцоон дээр тулгуурласан хүйн радио станцууд ажиллаж иржээ. Энэ жил технологийн хувьд шинэчлэгдэж дижиталчлах үйл явц өрнөснөөр цахим орчинд  мэдээллээ түгээж эхлэх боломж бүрджээ.

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here