Эхлэл УИХ Гишүүд авлигын эсрэг нэгджээ

Гишүүд авлигын эсрэг нэгджээ

УИХ-ын нэр бүхий гишүүд парламентад “Авлигын эсрэг бүлэг” байгуулжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар санаачлан, нэр бүхий гишүүдийн хамт авлигын эсрэг эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн биелэлтэд хяналт тавих, холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээр “Авлигын эсрэг бүлэг” байгуулан ажиллахаар болсон байна. “Транспэрэнси интернэшнл” байгууллага 2020 оны авлигын төсөөллийн индексийг өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд зарласан. Энэ удаагийн жагсаалтад Монгол Улс 111 дүгээр байрт жагссан юм. 2020 оны Авлигын төсөөллийн индексийн дүнгээс авлига нь КОВИД-19 цар тахлын эсрэг арга хэмжээг үр дүнгүй болгож, улс орнуудын ардчиллыг ухрааж, дэлхий даяарх цар тахлын эсрэг тэмцлийг удаашруулж байна гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here