МАН-ын Их хурал ирэх сарын 1-нд товлогдож, намын даргын өөрчлөлт, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах байв. Гэвч Их хурал болох хугацаа нь хойшилжээ. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ намын дарга болохгүй, У.Хүрэлсүх намын дарга хэвээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж мэдэхээр байна. МАН-ын дүрэмд: • 24 дүгээр зүйл. Монгол Ардын Намын дарга, түүний бүрэн эрх • 24.1. Монгол Ардын Нам даргатай байна. Монгол Ардын Намын дарга нь намын тэргүүн мөн • 24.2. Монгол Ардын Намын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгох бөгөөд намын дарга дараах бүрэн эрхтэй байна • 24.2.1. намын ардчилал, эв нэгдлийг хангах • 24.2.2. намыг дотоод, гадаадад төлөөлөх • 24.2.3. намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн даргыг сонгуулах саналыг Бага хуралд оруулах • 24.2.4. намын дүрэм, намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), намын Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой асуудлаар Удирдах Зөвлөлд санал оруулах • 24.3. УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ • 24.4. Намын даргын дэргэд намын бодлого, үйл ажиллагааны уламжлалыг хангах үүднээс улс төрийн бодлогын талаар зөвлөлдөх байнгын бус Зөвлөхүүдийн танхим ажиллана. Танхимын бүрэлдэхүүнд Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар болон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар намаас нэр дэвшин сонгогдож, томилогдон ажиллаж байсан намын гишүүд байна хэмээн заасан байдаг.
Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр