Эхлэл улс төр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ж.Эрдэнэбатыг тангараг өргөхийг эсэргүүцэв

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ж.Эрдэнэбатыг тангараг өргөхийг эсэргүүцэв

УИХ-ын ээлжит чуулган хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөх юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Та нар бүх асуудалд хүч түрж байна. Эрх баригчид ард түмнийг биш МАН-ын дарга нарын пост, комментыг уншдаг юм шиг байна. Ард түмэн УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх асуудалд маш их дургүйцэж байгаа. Шүүхээр эцэслэн шийдвэрлэж, нэг талд нь гарсны дараа тангараг өргүүлэхгүй бол болохгүй шүү дээ. Гишүүний бүрэн эрхээр энэ хэрэг нь шалгагдахгүй, хойш тавигдах нь. УИХ-ын танхим нэр төртэй, цэвэр байх ёстой. Одоо нэгэнт шүүх танай талд гарчихсан юм чинь шуурхай шийдээд явах юм байлгүй. Шүүх ямар хурдан шинэ эзэндээ үйлчилж байна вэ” гэв.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here