ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Тэрээр энэ үеэр манай улсад мутацид орсон шинэ төрлийн коронавирусийн халдвар орж ирсэн эсэх тал дээр тайлбар хийсэн юм.
Тодруулбал “Дотоодын нэг, хоёр хувийн лаборатори мутацилагдсан вирус мөн эсэхийг тогтоох шинжилгээ хийж өгье гэсэн санал өгч байгаа. Гэхдээ тэд өмнө нь ийм шинжилгээ хийж байсан туршлага багатай гэдгээ илэн далангүй хэлж байна. ХӨСҮТ-ийн зүгээс вирусийн геномын дарааллыг тогтоодог холбогдох аппаратыг оруулж ирэхээр ажиллаж байна. Японд гурван вируслогич энэ чиглэлээр сургалтад хамрагдаж байна. Өөрөөр хэлбэл, дотооддоо шинжилдэг болох ажил маань хожуу л хийгдэж байна. Гэхдээ урьчдилсан байдлаар Япон, Солонгос руу дээж явуулах мутацид орсон вирус байгаа эсэхийг судлуулж байна. Энэ 7 хоногтоо багтааж шинжилгээний хариу ирэх байх гэж бодож байна” гэжээ.
Эх сурвалж: aguulga.mn