Эхлэл улс төр Л.Оюун-Эрдэнэ: ҮАБЗ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хуралдсанд харамсч байна

Л.Оюун-Эрдэнэ: ҮАБЗ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хуралдсанд харамсч байна

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг тавдугаар сарын 5-нд зарласан. Энэ хурлаар юу яригдсан тухай олны анхаарлыг татаад байсан юм. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар мэдээлэл өгөв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ҮАБЗ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хуралдсанд харамсаж байна. Өмнө нь өөр олон асуудлаар хуралдах бичгүүдийг өгсөн юм. Иргэн Т.Чимгээгийн эрх зөрчигдсөн талаар ярьсан.

Цар тахалтай амаргүй байгаа энэ үед Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгалд нийгмийн сэтгэл зүй хэт автаж, иргэдийн уур амьсгал халалт болж, эмх замбараагүй байдал руу орох улс төрийн зорилго нь битгий болчихоосой гэж бодож байгаа. Энэ олон зүйлийн цаана Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хойшлуулах агуулга байгаа нь аюулгүйн зөвлөлийн хурал болон бусад улстөрчидтэй уулзаж байхад мэдэгдсэн. Ийм үед сонгуулийг хойшлуулбал адармаатай нөхцөл байдал руу орно” гэв.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here