С.Зоригийг хөнөөсөн хэрэгт 3 шатны шүүхээр буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэмээн шүүхээс үзэж Б.Хурц нарт ял оноосон.
Ингэснээр Т.Чимгээ нарын хэрэг хэрхэх вэ, суллагдах уу гэсэн асуудал нийгэмд үүсээд байгаа. Яг энэ асуудлаар Улсын дээд шүүх хуралдах тов гарчээ. Тодруулбал, энэ сарын 14-ний баасан гарагт Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар шалгах эсэх талаар хуралдах аж.
Эрүүгийн хуулийн 41.1-1.2 дахь хэсэгт “Шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно” гэж заасан байдаг.