Цар тахлын эсрэг вакцинжуулалт Монгол Улс идэвхтэй хамрагдаж байна. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 93 хувь нь эхний тундаа хамрагдсан сайхан мэдээтэй.
Ирэх 6 дугаар сарын 1 гэхэд бүх хүн амыг 2 тунд хамруулах зорилттой ажиллаж байгааг Засгийн газар мэдээлсэн. Тэгвэл дараагийн асуудал хүүхдийг хэрхэн вакцинжуулах тухай юм.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд хийж буй сэтгүүлчдийн уулзалтын үеэр “Хүүхдэд “Фрайзер”-ийн вакциныг хийнэ. Вакциныг ирэх 7 дугаар сард татан авалт хийнэ” хэмээн мэдэгдэж байна.
Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА