Эхлэл улс төр Чуулган: Капитал банктай холбоотой шүүхийн шийдвэр гараагүй байгаа нь хүндрэлтэй байна

Чуулган: Капитал банктай холбоотой шүүхийн шийдвэр гараагүй байгаа нь хүндрэлтэй байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Г.Ганболд тэргүүтэй долоон гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Капитал” банкинд  Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг байрлуулж байсан бөгөөд дампуурснаасаа нь хойш тус сангуудын мөнгөн хөрөнгийг эргэн төлөөгүй байгаа юм. А.Ариунзаяа сайд энэ талаар хэлэхдээ “Капитал банк татан буугдсанаас хойш банкны эрх хүлээн авагчидтай удаа дараа уулзсан. Тодруулбал, 33 удаа уулзаж, 28 албан бичиг, 40 цахим шуудан хүргүүлсэн. Энэ мэтээр бид ажилласаар л байна. Шүүхийн шийдвэр огт гараагүй, процесс нь үргэлжилсээр байгаа нь хүндрэл учруулж байна” гэв.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here