Эхлэл нийгэм Самарт явсан эхнэр, нөхөр хоёр 5 сар сураггүй болжээ

Самарт явсан эхнэр, нөхөр хоёр 5 сар сураггүй болжээ

Самарт явсан эхнэр, нөхөр хоёр сураггүй болоод 5 сар болж байгаа гэнэ. Энэ талаар тэдний дүү тэдний дүү “Ах, эгчтэй минь хамт байгаа, таньж мэддэг хүн байвал яаралтай холбоо бариарай. Охин нь орой бүр ээжийгээ санаад уйлаад байна” хэмээн цахим орчинд зар оруулжээ.

Иргэн Г.А, Ш.Н нар арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод есөн настай охиноо дүүдээ үлдээгээд Зүүнхараа руу самар түүхээр явжээ. Энэ талаар сураггүй болсон иргэний дүү Д.Туул “Ах, эгч хоёр минь арванхоёрдугаар сарын 15-нд Зүүнхараа руу самар түүхээр явсан юм. Өнөөдрийг хүртэл нэг ч удаа холбоо бариагүй. Есөн настай охин нь сэтгэл санаагаар унаж, орой бүр ээжийгээ санаж уйлах юм. Охинд болон манай гэрийнхэнд маш хэцүү байна. Охинд нь өмсгөх хувцас ч алга. Өчигдөр арга ядахдаа Сэлэнгэ аймгийн группэд ах, эгчийнхээ зургийг оруулаад зар тавьсан. Гэтэл нэг хүн утсаар холбогдож “Ах, эгч нь амьд сэрүүн байгаа. Энэ сарын сүүлчээр уулнаас буух байх” гэж хэллээ. Өөр сураг ажиг байхгүй байна. Охинд нь энэ талаар хэлээгүй байгаа. Ээжийнх нь талаар ярьвал сэтгэл санаа нь улам хямраад, уйлаад байдаг юм” гэжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here