Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэг дахин задарлаа. 2016 оноос хойш гүйцэтгэгчдийн сураг гарч, бүр 3 хүнийг яллагдагчаар татан бүтэн 5 жилийн турш үргэлжилсэн хэрэг буцлаа. Тодруулбал, Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Д.Амгаланбаатар нарыг энэ хэргийг гүйцэтгэсэн хэмээн Ажлын хэсэг баталж, прокурор яллах дүгнэлт үйлдэн Монголын 3 шатны шүүх хорих ял оноогоод байв.
Гэтэл шүүгдэгчдийг эрүүдэн шүүсэн гэх хэрэг гарч ирснээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн илрүүлэлт буцлаа. Эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын 9 хүн холбогдож шүүхээс ял сонсоод удаагүй байна. Б.Хурц шоронд хоригдохын өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
“Шүүхийг улстөржүүлж, байя гэх газаргүй болтол шахахгүй бол суллагдахгүй гэж харж байна” гэсэн нь бий. Б.Хурцын энэ яриа үнэний ортой.
Монголын 3 шатны шүүх шийдвэрлээд байгаа хэрэгт Ц.Нямдорж орж ирсэн нь үнэн. Түүний зүтгэснээр ч боллоо. Эцэст нь энэ хэргийг шалгахад оролцсон 1000 орчим хүний хөдөлмөр үнэгүй болж хоцрох шиг боллоо.
Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА