Монгол залуус нэгнийгээ нүцгэн зургаар нь сүрдүүлж мөнгө нэхсэн хэрэг БНСУ-д гарчээ. Энэ талаар өнөөдрөөс эхлэн тус улсын хэвлэлүүд бичиж эхэллээ.
Тодруулбал, 20 гаруй настай А гэх эмэгтэй энэ сарын 15-ны өдөр Гапёнгүн дахь амралтын газар найзтайгаа хамт очжээ. Энэ үеэр унтаж байсан найзынхаа нүцгэн зургийг нууцаар дарсан байна. Улмаар хоёр өдрийн дараа буюу энэ сарын 17-нд зургийг нь үзүүлж сүрдүүлэн 5 сая вон өгөхийг шаарджээ. Харин хохирогч Б цагдаад мэдэгдсэнээр А-г баривчилсан байна. А нь мөн монгол иргэн бөгөөд БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан аж. Харин хохирогч нь хууль ёсны оршин суугч гэнэ. с
А нь найзыгаа гоо сайхны мэс засалд их хэмжээний мөнгө зарцуулсан гэдгийг сонсож мөнгөтэй гэж бодон ийм үйлдэл хийсэн гэж мэдүүлэг өгчээ.