Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг өнөөдрөөс буулгаж эхэлжээ.
Нийслэлийн Өмч ашиглалт, удирдлагын газраас тус төвийн барилгыг шинэчлэх төслийг өнгөрсөн онд танилцуулан, сонгон шалгаруулалт хийсэн билээ. Үүний дагуу хуучин барилгыг нурааж, улмаар шинэ барилгыг ажлыг эхлүүлэхээр зэхжээ.
Шалгарлуулалтад “Эм Жи Эл И Эн Си” компанийн зураг шалгарсны дагуу долоон давхар бүхий 32,500 ам метр талбайтай оффис, үйлчилгээ, үзвэрийн зориулалттай, автомашины зогсоолтой, 6,710 ам метр тохижилтын талбайтай цогцолборын төслийг танилцуулсан билээ.
Эх сурвалж: aguulga.mn