Эхлэл Эрх зүй ЦЕГ: МИАТ ХК-Хэлтсийн дарга ажилтнаа бейсболын цохиураар зодсон асуудлыг шалгаж эхэлсэн

ЦЕГ: МИАТ ХК-Хэлтсийн дарга ажилтнаа бейсболын цохиураар зодсон асуудлыг шалгаж эхэлсэн

МИАТ-ын Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа бэйсболын төмөр цохиураар зодож буй бичлэг түгээд байна. Энэ асуудалтай холбогдуулан МИАТ ХК-иас мэдэгдэл гарган, С.Батсүхийг ажлаас чөлөөлж буйгаа мэдэгдсэн.

Тэгвэл ЦЕГ-аас уг хэргийг шалгаж эхэлсэн талаар мэдээллээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү:

“Цахимд нийтлэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан ИАТ-ийн цагдаагдаагийн хэлтсээс уг асуудлыг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн. Ажилтны хэлж буйгаар эл явдал 2 жилийн өмнө болсон асуудал аж. Гэвч үнэн эсэх нь шалгалтын дараа тодорхой болно” хэмээх мэдээллийг өгөв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here