Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусийн 1143 тохиолдол бүртгэгджээ. Харамсалтай өвчний хүндрэлээр 3 иргэн нас барсан байна. Тэд 43-80 настай хүмүүс байсан аж.
Эдгэрч гарсан хүмүүсийн тоо 685 байна. Шинээр бүртгэгдсэн халдвараас Улаанбаатарт 1052, орон нутагт 91 хүн батлагджээ.
Вакцинд хамрагдаагүй хүмүүсээс дийлэнх халдвар илэрч байна гэлээ. Тэдний 0-14 насны хүүхдүүд багагүй байгаа аж. Сүүлийн 24 цагт орон нутагт бүртгэгдсэн халдварын нөхцөл байдлыг танилцуулъя.
Төв аймаг 56
Увс аймагт 26
Хөвсгөл аймагт 17
Орхон аймагт 9
Булган аймагт 8
Дорнод аймагт 5
Дархан-Уул аймагт 4
Завхан аймагт 2
Архангай аймагт 2
Ховд аймагт 1
Баянхонгор аймагт 1
Сэлэнгэ аймагт 1 байна.