Эхлэл Хууль Х.Нямбаатар: Өршөөлийн хууль 7 дугаар сарын 6-наас үйлчилнэ

Х.Нямбаатар: Өршөөлийн хууль 7 дугаар сарын 6-наас үйлчилнэ

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өршөөлийн хууль баталсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Энэ хууль долдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн үйлчилнэ.

Маргаашаас эхлээд 160 хоригдол суллана. НҮБ-ын уриалгын хүрээнд энэхүү хууль батлагдсан. Өршөөл үзүүлэх тухай хууль таван бүлэг, 16 зүйлтэй. ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Европын холбооны өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулаагүй.

Түүнчлэн хүчиндэх, авлига албан тушаалын гэмт хэрэг болон нийгмийн анхаарлыг татаж байгаа зарим төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуульд хамруулаагүй” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here