Эхлэл Эрх зүй Л.Оюун-Эрдэнэ: Иргэдээс ирүүлсэн мэдээллийг үндэслэн Замын-Үүдэд баривчилгаа явуулсан

Л.Оюун-Эрдэнэ: Иргэдээс ирүүлсэн мэдээллийг үндэслэн Замын-Үүдэд баривчилгаа явуулсан

Энэ сарын 6-ний өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр, түүний орлогч дарга болон тус суман дах авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан, Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах н.Саруул нарыг саатуулсан.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өглөө. Тэрбээр “Замын-Үүдэд хөл хорио тогтоосон. Тэнд ажиллаж байгаа мэргэжлийн хяналт, гааль, цагдаа, аймгийн Тамгын газрын зарим нөхдүүд шалгагдаж байгаа. Гэхдээ тэр хүмүүсийг шууд буруутай гэдэг агуулгаар биш иргэдээс ирсэн мэдээлэл дээр тулгуурлаж, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Одоо бүрэн эрхт төлөөлөгч томилогдоод тусгай баг ажиллаж байгаа. Ариутгалын том асуудлыг цогцоор нь шийдэж байна. Наадмын дараа Шадар сайд газар дээр нь очиж танилцах байх. Төрийн ордонд бид шийдвэр гаргаад тэр нь анхан шат, амьдрал дээр хэрэгжих нь ховор байна. Тиймээс анхан болон дунд шатны нугалаатай хатуу тэмцэхээс өөр аргагүй. Хэн нэгний мууг үзэх гээгүй. Энэ хүнд үед Засгийн газрын шийдвэр зайлшгүй хэрэгжих ёстой” гэлээ.

Эх сурвалж:www.aguulga.mn, М.Өнөр

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here