Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид “Эрдэнэс таватолгой” ХХК-д хүсэлт хүргүүлжээ.
Тодруулбал, тус суманд хур бороо багатай, зуншлага тааруу болж байгаа учир лусын бумба залах зан үйл хийх хүсэлт гаргажээ. Өнгөрсөн онд Цогтцэций суманд зуншлага тааруу болж, отроор мал их өвөлжсөн байна. Мөн энэ хавар шуурга ихтэй, шороо тоосжилт их, хур багатай байсан аж. Иймд нутгийн иргэд уул усаа аргадаж, зан үйл үйлдэх хүсэлт гаргаад байгаа гэнэ.