Эхлэл нийгэм Шатахууны үнэд чөлөөтөөрөө хөгжих шаанс олго

Шатахууны үнэд чөлөөтөөрөө хөгжих шаанс олго

Яг одоо ШТС-ын самбар дээрх үнэ хамгийн багадаа 2000-аас эхэлж байна. Монголчуудын дийлэнх хэрэглэдэг А92 бензин 2000, 2050, 2010 гээд компани бүрт өөр өөрөөр зарж байгаа юм. Ингэхдээ компаниуд хэдхэн хоногийн өмнө 300 төгрөгөөр нэмчихсэн. Нэмэхээс ч аргагүй нөхцөл байдалд манай нефтийн салбар аж төрдөг.

Монголчууд чөлөөт эдийн засаг, чөлөөт зах зээл гэж 30 гаруй жил ярьж байгаа юм. Олон салбарт энэ бодлого алдагдсан, төрөөс хүчээр барихыг хичээдэг. Төлөөсөнд нь татвар төлөгчдийн мөнгө урсдаг. Гэвч ийм байдал удаан үргэлжилдэггүй гэдгийг шатахууны үнийн өсөлт харуулж байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр төрөөс “хүчээр” үнийг 200 төгрөгөөр буулгаж байв. Хариуд нь импортлогч компаниуд 300, 300-гаар хоёр удаа нэмчихлээ. Найм, есдүгээр сард үнэ дахин нэмэгдэнэ гэж өнөөдөр компаниуд хэвлэлийн хурал зарлаад мэдэгдэж байна.

Одоо энэ салбараа чөлөөт зах зээлийн зарчмаар нь орхих хэрэгтэй. Хоол хүнс, усны хэрэгцээ биш дээ, төрөөс үнийг заавал барих шаардлагагүй.

Шатахуун импортлогч компаниуд зах зээлийнхээ үнээр тогтоож урагшлаг. Харин төрөөс нефтийн үйлдвэрээ яаравчлуулж ашиглалтад оруулах ёстой. Дээр нь гадны улсын нефтийн компаниудад ч зөвшөөрөл өг. Тэгж чадвал жинхэнэ чөлөөт өрсөлдөөн болно.

 

Эх сурвалж: aguulga.mn  Б.ЗАЯА

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here