Эхлэл Хууль ЖДҮ-гээрээ “жижигхээн” ял авсан “Бишрэлт”-ийн Б.Ундармаагийн “Капитал”-ын хэрэг хаагдчихсан уу?

ЖДҮ-гээрээ “жижигхээн” ял авсан “Бишрэлт”-ийн Б.Ундармаагийн “Капитал”-ын хэрэг хаагдчихсан уу?

УИХ-ын гишүүн асан, “Бишрэлт”-ийн Б.Ундармаад холбогдох хэргийг Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 2021 оны долдугаар сарын 19-ний өдөр хэлэлцлээ. Энэ хуралдаан прокурорын эсэргүүцлийн дагуу болжээ. Дээд шүүхийн энэхүү хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Өөрөөр хэлбэл, улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан болох Б.Ундармаа нь Монгол Улсын -ын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа УИХ-ын гишүүний албан үүрэг, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд урвуулан ашиглаж, тухайн үед УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт нөлөөлж, ХХААХҮ-ийн сайдын 2018 оны наймдугаар сарын 24-ний өдрийн А147-р тушаалаар өөрийн хамаарал бүхий “Доктор Мэик” компанид 800 сая төгрөгийн зээл ЖДҮ-ийн дэмжих сангаас авсан байдаг. Энэ үйлдэлд нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны наймдугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Б.Ундармааг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ял оногдуулсан. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд Б.Ундармаад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилж шийдвэрлэсэн байсан юм. Ингэснээр Б.Ундармаа нь суллагдаад байв. Харин Дээд шүүх ийн анхан шатны шүүхээс оноосон хорих ялыг “сэргээж” шийджээ. Тэгвэл ЖДҮ-гээрээ “жижигхээн” ял авсан “Бишрэлт”-ийн Б.Ундармаагийн “Капитал”-ын хэрэг хаагдчихсан бололтой, нам дарагдаад байна. Сануулахад, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн “Капитал банк”-д Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 132 тэрбум хадгалагдаж байсан. Мөн Татварын ерөнхий газар гэхэд 1.5 тэрбум, Сангийн яам хүртэл 16.8 тэрбум, Эрдэнэт үйлдвэр 155 сая төгрөг, Дулааны III цахилгаан станц 30.8 тэрбум төгрөг, ХХҮЕГ 3.9 тэрбум төгрөгийг хадгалуулсан байдаг. Ер нь бол “Капитал” банканд төрийн 31 байгууллагын 375 тэрбум төгрөгийг байршуулсан баримт олон нийтэд ил болсон юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here