Эхлэл Засгийн газар Хотын төвөөс ажлын байраа нүүлгэвэл төсвийн дэмжлэг үзүүлдэг болно

Хотын төвөөс ажлын байраа нүүлгэвэл төсвийн дэмжлэг үзүүлдэг болно

Засгийн газраас

– Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо

– Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо

– Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо

– Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сан бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо зэрэг 4 хороо байгуулсан. Уг хороодын анхны хуралдаан өчигдөр буюу /2021.08.24/ болж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах талаар хуралдлаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль гээд боловсролын гурван байгууллагын түвшинд түгжрэлийг бууруулах судалгааг эхлүүлсний хүрээнд 25 цэцэрлэгт 60 ээлжийн багш ажиллуулж, цэцэрлэг, сургуулийн эхлэх, тарах цагийг зохицуулж, гэр хороололд 2-4 айлын газрыг авч, мөн олон хүн амтай орон сууцны хорооллын нэг давхрыг цэцэрлэг, бага сургууль болгох, цэцэрлэг, сургуулийн стандартыг шинэчлэхээр судалж байгааг хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ доорх асуудлуудыг судалж, танилцуулах үүрэг өглөө.

  • Эхний ээлжид богино хугацааны шийдэлд анхаарах,
  • Төрийн алба хаагчдын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг гаргах,
  • Орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох,
  • Түгжрэлийн эсрэг үйл ажиллагааг төсвийн бодлогоор дэмжих арга замуудыг судлах,
  • Хотын төвд барилга барихыг дэмжихгүй, харин хотын захад барилга баривал төсвөөс дэмждэг болох,
  • Хотоос нүүх шийдвэр гаргасан их, дээд сургуулиудад төсвийн дэмжлэг үзүүлэх,
  • Хотын төвөөс ажлын байраа нүүлгэвэл төсвийн дэмжлэг үзүүлдэг болох,
  • Хотоос хөдөө рүү нүүсэн иргэдэд дэмжлэг үзүүлдэг болох,
  • Нийтийн тээврийн асуудлыг хувийн хэвшилтэй хамтарч шийдэх боломжийг судлах,
  • Алхах болон дугуй унахад ээлтэй нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судлах,
  • Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах асуудлыг судлах, цаг хугацааны хувьд хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй эсэхийг судлах,
  • Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг байх арга үр дүнтэй эсэхийг судлах,
  • Хотын төвийн хэсэгт автомашин гадаа огт зогсдоггүй болгох,
  • Сургуулийн автобусыг түрээслэх аргаар шийдвэрлэх боломжийг судлах,
  • Хотын төвд баригдах барилгуудад зогсоолын стандарт тогтоох,
  • Төрийн алба хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал үр дүнтэй эсэхийг судлах,
  • Хотын төвийн гол замуудыг нэг урсгалтай болгох,
  • Түгжрэлийн эсрэг санаачилга гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулдаг тогтолцоог судлах,
  • 1-р эгнээнд орхисон машины торгууль, шийтгэврийн орлогыг түгжрэлтэй холбоотой ажилд зарцуулдаг болох талаар судлах,
  • Худалдааны төвүүдийн цагийг зөрүүлэх,
  • Хувийн болон төрийн байгууллагын ажлын цагийг зөрүүлэх гэх зэрэг саналууд боломж, үр дүнтэй эсэхийг судалж тогтоох.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here