УИХ-ын зургаан гишүүн хэдхэн хоногийн өмнө БНСУ-д ажиллахаар очжээ. Тэдний нэгээс COVID-ийн халдвар илэрсэн байна.
Тус улс манайтай адил коронавирусын эсрэг журам хэрэгжүүлж буй бөгөөд түүгээр нэгдүгээр хавьтагчдыг тусгаарлах ёстой юм байна.
Гэвч УИХ-ын гишүүн М.Оюунчимэг уурлаж загнасаар онгоцонд суугаад Монголд хүрээд иржээ. Энэ явдал намрын чуулганы нээлтийн өмнөхөн болжээ.
Араас нь тус улсын Гадаад яамнаас манай улсын ГХЯ-нд ноот бичиг ирүүлсэн гэх мэдээлэл байна.
Мөн арайхийж тохиролцоод цөөн тоогоор үйлдэгдэж байсан Сөүлийн нислэг хоригт орж болзошгүй нөхцөл үүсчээ.
БНСУ, Япон зэрэг ёс суртахууны өндөр хэмжүүртэй улсад төрийн түшээд нь ийм асуудал үүсгэсэн бол үг дуугүй огцруулах, эргүүлэн татдаг билээ.
Эх сурвалж: news1.mn