Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг. Хэдхээн хоногийн өмнө шатахууны хомсдол бодитоор нүүрлэж, шатахууны саваа хонгинотол хоосруулсан жолооч нар өчигдөр оройноос эхлээд ШТС-ууд дээр уртаас урт дараалал үүсгэлээ. Яагаад ингэв, юу болов гэж салбарын яам, агентлаг, ШӨХТГ гээд бужигнаж гарав. Шатахууны нөөц хэвийн байгааг олж тогтоожээ. Тэр талаар тэд мэдээлэл хийв. Гэсэн ч оочерлохоо больсонгүй. Өглөө оочерлож байв. Одоо ч оочерлосоор байна. Баттай эх сурвалжийн мэдээллээр энэ бужигнааныг үүсгэсэн хүн нь одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа “Содмонгол”-ын Ц.Анандбазар болж таарлаа. Мань эрийн “амьдралаа залгуулдаг” бизнес нь шатахууны шахаа. “Эрдэнэт”, “Монголросцветмет” бүгдэд нь шатахуун шахдаг бизнестэй. Бас нэг насаараа онгоцны бензин буюу нисэх буудалд шатахуун нийлүүлж ирсэн. Монополь нийлүүлэгч байсаар өдийг хүрсэн. Харин Хөшгийн хөндийд суурьшсан шинэ нисэх буудалд нийлүүлэх шатахууны гэрээг “Содмонгол”-д өгөхгүйгээр шийджээ. Өөрөөр хэлбэл, “Эрчис ойл” ТӨХК, Оросын талтай шууд гэрээ хийж Хөшгийн хөндийн нисэх будлыг шатахуунаар хангахаар болсон байна. Энэ гэрээг өнөөдөр байгуулах юм байна. Чухамдаа үүнд уурссан Ц.Анандбазар ингэж эсэргүүцлээ илэрхийлж, бяраа харуулсан явдал болсон байгаа юм. Үр дүн нь ч гарч жолооч иргэд нийтээрээ Засгийн газрыг зүхэж байна.
Эх сурвалж: news1.mn