Эхлэл онцлох Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг тус Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хийлээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үед УИХ-ын гишүүдээс асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслийг эцэслэн батлахыг гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа албан хаагчид урамшуулал олгоход хэдэн төгрөг шаардлагатай, ирэх оны төсөвт тусгагдсан эсэхийг лавласан бол УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир зөвхөн сумдад ажиллаж байгаа биш алслагдсан дүүргүүдэд ажиллаж буй онцгой байдлын албан хаагчдыг хамруулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, хуулийн төсөлд хуулийг 2023 оноос хэрэгжиж эхлэхээр тусгасныг дурдаад аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамууллыг 5 жил тутам олгоход эхний жилд 261 хүнд олгох мөнгөн урамшилд 5.6 тэрбум төгрөг, цаашид жил бүр дунджаар 2.3 тэрбум төгрөг шаардагдана гэсэн хариултыг өгсөн юм. Эцэст нь санал хураалт явуулан нийт гишүүдийн олонхын саналаар хуулийг эцэслэн баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here