Эхлэл Архив МАН-ынхан АН-ыг хуучинсаг гэж элэглэн дооглох 3 жилийн мөчлөг эхэлжээ

МАН-ынхан АН-ыг хуучинсаг гэж элэглэн дооглох 3 жилийн мөчлөг эхэлжээ

  • АН-ын даргын цахим сонгууль 2021 оны 28-нд болж Майбаярын Тулгат 2134 оноогоор ялалт байгуулсан. Бусад нэр дэвшигч Ц.Оюунгэрэл 2067, Ц.Уртнасан 1020 оноо, Л.Гүндалай 898 оноо тус тус авч ялагдал хүлээсэн. М.Тулгатын аав С.Майбаяр нь “Хонхны” С.Цогтсайханы төрсөн ах. М.Тулгат даргатай АН-аас 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд тус намын экс дарга С.Эрдэнэ, түүнчлэн УИХ-ын нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18-р тойрогт парламентын экс гишүүн Б.Гарамгайбаатар, Сонгинохайрхан дүүргийн 28-р дугаар тойрогт Э.Бат-Үүл баатар нар дэвшиж МАН-ын нэр дэвшигчдэд ялагдсан.

 

  • М.Тулгат АН-ын даргаар 7 сар 10 хоног ажиллаад бүрэн эрхийн хугацаа нь эзэн Чингис хааны мэндэлсэн ойн өдөр 07 -нд болсон АН-ын Онц их хурлаар дуусгавар боллоо. Тус Онц их хурлаас III.28-ны цахим хурлыг хүчингүйд тооцож УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг АН-ын шинэ даргаар сонгож ёсчлон батлав. Түүнчлэн АН-ын дүрмийн дагуу О.Цогтгэрэл дарга Үндэсний бодлогын хороог хуралдуулж өөрөө бие дааж нэр дэвшүүлсэн Л.Гантөмөрийг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болгох саналаа дэмжүүлж батламжлууллаа.

 

  • Гадаад дотоодын нэр хүндтэй улстөр судлаачид АН-ын хагарал МУ-ын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Онц хуралд төлөөлөгчөөр оролцсоноор цэг тавилаа, гэхдээ нам огт шинэчлэгдсэнгүй гэж дүгнэжээ. Манай улс НҮБ-д 1961 онд элссэнээс хойш Ардчилсан хувьсгал ялах 1990 хүртэлх хугацаанд тус байгууллагад манай улсаас сууж буй төлөөлөгч аливаа асуудал хэлэлцэхэд ОХУ-ын төлөөлөгч дэмжсэн, татгалзсан, түдгэлзсэн ямар санал өгнө түүнийг шууд дагадаг байсан гэнэ. Үүнтэй агаар нэгэн адилаар Онц их хурлын төлөөлөгчдийн гол цөм болсон УИХ-ын гишүүн Ц.Тувааны фракцынхан, тус хуралд оролцохоос татгалзсан УИХ-ын экс гишүүн С.Эрдэнийн фракцынхан одоо бүгдээр Ц.Элбэгдоржийн командын дохиог даган дуурайж нэгдмэл, гэхдээ хуучинсаг үзэлтэй АН-ыг бий болгох ажээ. Улстөр судлаачдын дүгнэлтээр, урьд өмнө нь АН-ынхан МАН-ыг хуучинсаг гэж дайрч доромжилдог байсан бол одоо эсрэгээрээ МАН-ынхан АН-ыг хуучинсаг хэмээн элэглэн шоолох цаг хугацааны мөчлөг эхэлсэн юм байна. Ямар ч болов, энэ мөчлөг 2024 оны УИХ-ын сонгууль хүртэл гурван жил үргэлжлэх аж.

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here