Эхлэл нийгэм Ч.Хүрэлбаатарын эхнэрийг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилох уу

Ч.Хүрэлбаатарын эхнэрийг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилох уу

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайваныг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон тухай улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Г.Энхтайван нь 2020 оны тавдугаар сарын 7-ны УИХ-ын чуулганаар томилогдож байсан юм.

Тэгвэл түүний оронд Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэгийг томилно гэсэн мэдээлэл байна. Р.Саранцэцэг нь 1998-2002 онд Монголбанкны Мөнгөний бодлогын газарт эдийн засагч, 2002-2005 онд Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газарт ахлах эдийн засагч, 2005-2016 онд Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газapт Мөнгөний бодлогын хэлтсийн захирлаар ажилласан. 2016 оноос Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар ажиллаж байгаа юм. Тэрбээр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын эхнэр юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here