Эхлэл Хууль Э.Амарбат Улсын ерөнхий прокурор болох уу

Э.Амарбат Улсын ерөнхий прокурор болох уу

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг чөлөөлж, оронд нь Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор Э.Амарбатыг томилох гэж буй тухай улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ.

Э.Амарбатыг Улсын ерөнхий прокурор болоход ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Бямбажаргал, экс Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, бас түүнтэй хамт МУИС-ийн ХЗС-ийг хамт төгссөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар дэмжлэг үзүүлж байгаа гэнэ. Тэрбээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байгаад прокурор болсон байдаг. Харин Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг С.Зоригийг хөнөөсөн хэргийг “уншиж” эхлэнгүүт чөлөөлөх талаар яригдаж буй нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here