Эхлэл онцлох Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал дэмжигдсэнгүй

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал дэмжигдсэнгүй

 УИХ-ын чуулган 97.3 хувийн ирцтэйгээр 10 цаг гаруй хуралдсаны эцэст  54.8 хувийн саналаар ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдсэнгүй. Ийнхүү ерөнхий сайд Засгийн газрын тэргүүн хэвээр үлдэж байна.

Монгол улсын 30 дахь ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.

Д.Хаянхярваа нарын 27 гишүүн нар Ерөнхий сайд эмх замбараагүй байдалд ард иргэдийг турхирсан, ЖДҮ-чдийг хаацайлсан зэрэг долоог үндэслэлээр Засгийн газрыг огцруулах санал гаргасан юм. Чуулганы хуралдаан 97.3 хувийн ирцтэйгээр эхэлсэн ба засгийн огцруулах бичигт гарын үсэг зурсан УИХ-ын дарга М.Энхболд ашиг сонирхлын зөрчилтэй гэх үндэслэлээр хурлыг даргалаагүй юм.

Гэвч мөн л засгийг огцруулах бичигт гарын үсэг зурсан дэд дарга Л.Энх-Амгалан хурлыг даргалж байгааг зарим гишүүд “Ямар ч ялгаагүй хүнээр хурлыг даргалуулж байна” хэмээн шүүмжилсэн юм.

Улмаар О.Баасанхүү нарын хэд хэдэн гишүүн Я.Санжмятаваар хурлыг даргалуулах санал гаргасан ч УИХ-ын тамгын газар “Л.Энх-Амгалан хурлыг даргалахад зөрчилдөх зүйлгүй” гэлээ.

Асуулт хариултын хугацаа нэлээдгүй маргаантай өрнөсөн бөгөөд Н.Номтойбаяр ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын хооронд нэлээн ширүүн маргаан өрнөсөн юм. Тодруулбал,

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Ерөнхий сайд танд ашиг сонирхол ил болсон гишүүдээ чуулганы танхимаас гар гэж хэлэх эрх зориг алга уу. ЖДҮ-гийн хариуцлагыг энэ танхимд кноп дарахгүй хүмүүс үүрсэн. Танай Засгийн газраас ганцхан Б.Батзориг сайд хариуцлага үүрсэн. Бусдад нь яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Хоёрт 30 гэр бүл гэж ярьдаг. Тэр гэр бүлийг яг нэрлэмээр байна. Манай гэр бүл тэр 30 гэр бүлийн нэг мөн үү? Мөн бол яагаад?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Тийм. 30 гэр бүлийн нэг нь та өөрөө мөн. Яривал зөндөө юм ярьж болно. Яагаад гэдгийг ард түмнээс асуу. МАК нийтдээ 36 лиценз эзэмшдэг. Цагаан суварга бол ард түмний өмч, буцааж авах асуудлыг тавина. ЖДҮ-гийн асуудлыг Засгийн газар өөрөө шалгасан. Б.Батзориг хариуцлага алдсан, хариуцлагаа ч үүрсэн. Гишүүд ээ та нар сайд нараас битгий хууль бус зүйл шаардаарай. Н.Номтойбаяр та тийм л шударга юм бол Цагаан суваргаа буцаагаад өг, 36 лиценз ээ буцаагаад өг. Үзвэл үзье. Та нар шиг хүмүүстэй би тэмцэж байгаа учраас надад хүндрэл учирч байгаа юм. Цаашид У.Хүрэлсүх намын дарга, Ерөнхий сайдын ажлаа хийх юм бол та нарын үүсгэсэн пирамид нурах юм байна гэдгээс айж байгаа юм. Засгийн газрыг огцруулна гэж гарын үсэг зурсан 27 гишүүн бүгд хулгайч. Танай МАК хандив өргөсөн юм байна лээ. Тэрийг би баримттай дэлгэнэ” гэлээ.

Парламентад 64 суудалтай МАН дөрвөн жилийн бүрэн эрхийнхээ хугацаанд гурав дахь засгаа байгуулах эсэхээ өнөөдөр эцэслэн шийднэ. Ямартай ч Ж.Батзандан гишүүний хэлснээр “Өнөөдөр 30 гэр бүл ялах уу, гурван сая Монгол ялах уу” гэдгийг харах л үлдлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here