Эхлэл дэлхий Ангараг гариг дээрээс хурц гялалздаг биет илрүүлжээ

Ангараг гариг дээрээс хурц гялалздаг биет илрүүлжээ

NASA-гаас хөөргөсөн 360 кг жинтэй судалгаа шинжилгээний станц задгай сансрын замд долоон сар аялсны эцэст Ангараг гариг дээр газардаж, эхний гэрэл зургууд, судалгааны материалуудыг дэлхий рүү дамжуулж эхлээд байна.

500 сая километрийг туулж монголчуудын нэрлэдгээр Улаан нүдэн гаригт хүрсэн Insight станцын аялагч тусгай аппарат Curiosity маш хурц гялалздаг нэгэн биетийг илрүүлжээ.

Өнгөц харахад алттай тун төстэй гэмээр энэ биетийг солир байж магадгүй гэж таамаглаж буй ч Ангариг дээр ажиллаж буй ChemCam төхөөрөмж нь биетийг газар дээр нь буталж задалж шинжилгээ хийх бүрэн чадвартай тул тус биетийг юу болохыг ойрын хугацаанд тогтоох юм.

NASA-гаас Ангариг дээр буулгасан станц нь ойрын хоёр жилдээ судалгаа шинжилгээ хийж, цаашид хүн төрөлхтөнд маш чухалд хийнэ гэж эрдэмтэн судлаачид найдаж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here