Эхлэл дэлхий Хөгжмийн наадмын талбайд 260 хүн амиа алджээ

Хөгжмийн наадмын талбайд 260 хүн амиа алджээ

Израилийн өмнөд хэсэгт орших Реимд болсон хөгжмийн наадмын үеэр Палестины ХАМАС бүлэглэл цохилт өгсний дүнд олон хүн амь үрэгдэж, шархдсан талаар The Jerusalem Post мэдээлсэн байна. Эрүүл мэндийн яаралтай тусламжийн ZAKA байгууллагын сайн дурын ажилтнууд тус хөгжмийн наадмын талбайгаас 260 хүний цогцос олсноо албан ёсоор зарлаад байна.
Хөгжмийн наадмыг зохион байгуулагч 22 настай Шани Лукийн цогцсыг ээж нь шивээсээр нь таньсан байна. Шани Лукийн ээж нь герман хүн юм. “Бидэнд хоргодох, нуугдах ямар ч арга байгаагүй. Бид нүцгэн талд байсан болохоор яаж ч чадалгүй, хурдаараа л гүйцгээсэн” гэж хөгжмийн наадамд оролцсон нэгэн бүсгүй хэвлэлд ярьжээ.
Аравдугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израиль руу хэдэн мянган пуужин зэрэг харвасны зэрэгцээ мөн 1000 гаруй цэрэг хил даван нэвтрэн орсон юм. Үүний дүнд хоногийн дотор Израилийн 700 гаруй хүний амь үрэгдсэн тухай албан ёсны мэдээлэл цацагдаж, “Израилийн түүхэн дэх хамгийн хар өдөр” гэж тодорхойлоод байна.
“Аль Аксийн үер” хэмээн ХАМАС-ын энэхүү дайралтын эсрэг Израилийн Зэвсэгт хүчин агаарын цохилт өгснөөр Палестины 400 гаруй хүн амиа алдсаны 20 нь хүүхэд байжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here