Эхлэл дэлхий “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны III чуулга уулзалт болно

“Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны III чуулга уулзалт болно

“Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны III чуулга уулзалт энэ сарын 17, 18-ны өдрүүдэд Бээжин хотноо болно.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньиний мэдэгдсэнээр, тус улсын дарга Ши Жиньпин чуулга уулзалтын нээлтэд оролцож, үндсэн илтгэлийг тавих бөгөөд чуулганд оролцож буй гадаадын удирдагчид болон олон улсын байгууллагын тэргүүн нартай хүндэтгэлийн зоог барина. Чуулга уулзалтын үеэр мөн хоёр талын уулзалтууд болно.

“Нэг бүс нэг зам” төсөл эхэлснээс хойших есөн жилийн хугацаанд хамгийн өргөн цар хүрээтэй олон улсын хамтын ажиллагааны тавцан болж хөгжжээ. Тоо баримтаас үзвэл 2013-2022 онд Хятад улс болон “Нэг бүс нэг зам”-ын дагуух улс орнууд хоорондын худалдааны нийт хэмжээ 19.1 их наяд ам.долларт хүрч, жилийн дундаж өсөлт нь 6.4 хувь байсан бөгөөд энэ хугацаанд Хятадын гадаад худалдааны хэмжээ дэлхийн худалдааныхаас илүү өндөр хурдацтай нэмэгджээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here