Эхлэл улс төр Ж.Батзанданг АН-аас хөөжээ

Ж.Батзанданг АН-аас хөөжээ

УИХ дахь АН-ын бүлэг Л.Болд, Д.Мурат, Ж.Батзандан нарт хариуцлага тооцох талаар мэдээлэлхийлээ. Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжих намын улс төрийн шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр дээрх гишүүдэд хариуцлага тооцсон байна.

Тодруулбал, Ж.Батзанданг намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаагаар хасаж,  Д.Мурат, Л.Болд нарын АН-аас сонгуульд нэр дэвших эрхийг дөрвөн жилээр хаслаа.

Сануулбал, АН-ын улс төрийн зөвлөл 11 сарын 20-нд хуралдаж, У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулах саналыг УИХ дахь гишүүд дэмжих шийдвэр гаргасан юм. Гэвч Л.Болд, Д.Мурат, Ж.Батзандан нарын гишүүд Засгийн газрыг огцруулахгүй гэх кноп дарснаар УИХ-ын 40 гишүүн У.Хүрэлсүхийн засгийн газрыг авч үлдсэн юм.

Намын гишүүдэд хариуцлага тооцсон талаар АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ, “Аливаа зүйлд хязгаар бий. Эдгээр гишүүд намын нэрээр сонгуульд нэр дэвшиж УИХ-д сонгогдсон хэрнээ улс төрийн шийдвэрийг дагаагүй. Тиймээс дотоод дүрмийн дагуу хариуцлага тооцсон” гэсэн юм.

Харин Ж.Батзандан “УИХ-ын гишүүний эрх ашиг нь намын бус иргэдийн талд байх ёстой гэж Үндсэн хуульд заасан байдаг. Намаас гаргасан зөвлөмжийг дагах эсэх нь УИХ-ын гишүүний эрхийн асуудал. АН-ын гишүүд МАНАН-гийн талд орж 30 гэр бүлийг хамгаалж болохгүй” гэлээ.

Ийнхүү Л.Болд, Д.Мурат, Ж.Батзандан нар парламентад сул гишүүн болсноор УИХ дахь АН-ын бүлэг оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй боллоо. Учир нь УИХ дахь намууд хамгийн багадаа найман гишүүнтэй байж бүлэг байгуулах эрхтэй болдог юм.

Эх сурвалж: udriintoim.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here