Дэлхий даяар хамгийн их эрэлттэйд тооцогддог цахим валют болох биткоины ханш даваа гарагт 4.73 хувиар өсөж, 31 420 ам.долларт хүрсэн нь сүүлийн гурван сарын хамгийн дээд үзүүлэлт боллоо.
Биткоины ханш өссөнтэй холбоотойгоор “Coinbase Global” (COIN.O), “Marathon Digital Holdings” (MARA.O) зэрэг криптовалютын болон блокчейн компаниудын хувьцааны ханш тус тус 6.5 хувь ба 11.9 хувиар өссөн байна.
Уг цахим валют 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр жилийн хамгийн дээд түвшинд буюу 26 533 ам.долларт хүрч байсантай харьцуулахад 18 гаруй хувиар өсжээ.
ХАМАС-тай хийж буй Израилын дайн бүс нутгийг хамарсан өргөн хэмжээний мөргөлдөөн болж хувирах эрсдэлтэй байгаа нь хөрөнгө оруулагчдыг түгшээж байна. “Сүүлийн үед геополитикийн хурцадмал байдалтай холбоотойгоор олон хөрөнгө оруулагчийн хувьд биет алт ба цахим алт гэгддэг биткойн зэрэг активуудын эрэлт нэмэгдэж байгааг бид харлаа” гэж “Grayscale Investments” байгууллагын криптовалютын хөрөнгийн менежер, судалгаа хариуцсан захирал Зак Пандл хэлэв.
Ethereum блокчейн сүлжээтэй холбоотой зоос болох Ether-ийн ханш даваа гарагт 2.79 хувиар өсөж, 1710.6 ам.доллар болжээ.
Эх сурвалж: montsame.mn