Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ирээдүй” цогцолбор 81, 86 дугаар сургууль, 101, 107 дугаар цэцэрлэгийн дунд 77 авто машины зогсоол, явган хүний зам, гэрэлтүүлэг, хоёр хурд сааруулагчтай хийж байна. Авто зогсоол хийсэн талбайд урд нь зөвшөөрөлгүй 74 гарааш байсан бөгөөд тухайн хорооны иргэдтэй зөвшилцөн 2022 оны аравдугаар сард буулган 3600 м2 талбайд хорооны иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган орчныг сайжруулах зорилгоор тохижилт хийсэн юм. Тохижилтыг нийслэлийн хот тохижилтын газраас гүйцэтгэж байна.