Эхлэл дэлхий Америкт сонгуулиар санал тэнцсэн нэр дэвшигчийг зоос хаяж Хотын дарга болгов

Америкт сонгуулиар санал тэнцсэн нэр дэвшигчийг зоос хаяж Хотын дарга болгов

АНУ-ын Хойд Каролина мужийн Монро хотын даргын сонгуулийн санал хураалт арваннэгдүгээр сарын 17-ны баасан гарагт болов. Тус хотын даргын сонгуульд нэр дэвшигч Роберт Бернс, Боб Яначек нарын авсан санал тус бүр адил 970 байжээ. Хотын даргын Сонгуулийн хорооны хурлаар, санал тэнцсэн хоёр дэвшигчид саналын хуудсыг дахин тоолох шаардлагатай эсэхийг асуухад тооллогод бүрэн итгэж байгаагаа хэлж хоёул татгалзсан байна. Хэн нь хотын дарга болохыг сонгогчдоос авсан санал тэнцсэн тохиолдолд зоос хаяж сонгуульд ялагчийг тодруулдаг Орон нутгийн захирагчийн сонгуулийн тухай хуулийн дагуу шийджээ.

Сонгуулийн хорооны гишүүн зоос хаяхад хөшөөтэй талыг сонгосон Роберт Бернсийн талаар буусан тул тэрбээр Монро хотын даргаар тодров. Зоосны нөгөө талыг сонгосон Боб Яначекэд аз тохиосонгүй ийнхүү хотын даргын сонгуульд ялагдал хүлээлээ.

Хотын шинэ дарга болж буй Роберт Бернс зоос хаяхаас хэдхэн минутын өмнө цахим сүлжээгээр “Энэ хүртэл бүх зүйл сайхан явж ирлээ. Одоо бүх зүйл Бурханы гарт байна” гэж жиргэсэн бол, харин Боб Яначек зоос хаялтын дараа цахим сүлжээнд “Би сонгуульд ялагдсангүй, зоосонд ялагдлаа” гэж бичсэн байна. Монро хот нь 35 мянга гаруй хүн амтай. Хотын одоогийн дарга Марион Холлоуэй нь тус сонгуульд нэр дэвшээгүй. Шинэ дарга Роберт Бернсэд даваа гарагт хотын даргын Тамгаа гардуулж ажлаа өгөх юм байна.

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here